Алтай Таван Богд /3 өдөр 2 шөнө/ аялал

Үнэ

Хугацаа

Аялалын төрөл

Алтай Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог, Алтай Таван Богд байгалийн цогцолборт газарт багтдаг Монгол орны дээвэр болсон Монгол түмний эрхэмлэн хүндэтгэдэг төрийн тахилгат шүтээн уул билээ. Тэрээр Таван Богд уул нь Монгол орны хамгийн өндөр цэг бөгөөд хэмгийн өндөр оргил нь далайн түвшнээс 4374 метрд байрладаг юм. Таван богд уул нь салбар уулс болох Их Монгол /Хүйтэн/, Найрамдал, Өлгий, Бүргэд, Малчин гэсэн мөнх цасан оргилуудтай. Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, урт гол нь Потанинын (20км) мөсөн гол юм. Потаниний мөсөн гол нь Сүүн гол буюу Цагаан голын ундаргын эх үүсвэр болдог билээ.

Биндийн санал болгож буй 2 шөнө 3 өдрийн аялалын хөтөлбөрийг сонгосноор та бүхэн Алтай Таван богд уулс, Потанин, Александр мөсөн гол, Цагаан гол зэрэг давтагдашгүй байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж тэдний ойр орчимд олдох эртний анчин, малчин өвөг дээдсүүдийн маань үлдээсэн сүг зурагнуудыг үзэн түүхэн мэдлэгээ сэргээхээс гадна казах, тува ардын үндэсний болон нүүдэлчин аж амьдрал, ахуйн соёлтой танилцах боломжийг бид та бүрдүүлж өгөх юм.

Аялалыг зохион байгуулагч болох Номэдпасс Монголия-гийн хамт олон таны зочилох гэж буй Алтай Таван Богд уул орших Цэнгэл сумын нутаг дэвсгэрд төрж өссөн аялал жуулчлалын менежментийн мэргэжилтэй уугуул иргэд учир бид танд аюулгүй, маш сайн төлөвлөсөн зохион байгуулалт бүхий мартагдашгүй дурсамжийг үлдээх аялалыг санал болгож байна.

Аялалын төлбөрт орсон/ороогүй үйлчилгээ

  • Автомашины зогсоол
  • Аялалын унаа /аялалын турш/
  • 2 өдөр хоноглох газар /гэр камп/
  • 4 үндсэн Хоол, 2 өглөөний хоол
  • Нэвтрэх эрх
 
  • Сувинер
  • Хувийн  идэж уух зүйлс
  • Бүргэдтэй зураг авхуулах үнэ
  • Бидний санал болгож буй хоолноос бусад хоол унд, цагаан идээ
  • Морь, тэмээ түрээслэх үнэ

Аялалын хөтөлбөр

  • Өлгийн төвийн программ /Санал бологох/
  • Машинд суулгах /18 00 цагаас хөдөлнө/
  • 20:30 Цэнгэл сумын төвд Гэр кампинд байрлана.
  • Оройн хоол /захиалгат хоол/
  • Оройн үдэшлэг /номер зохион байгуулах/
  • 08 -09:оо Казах маягын өглөөний хоол /программыг өөрсднөө зохион
  • 09-10 бэлтгэл ажил, шоппинг
  • 10-11 шоппинг
  • 11 зам гарна
  • 14: сүүн голтой танилцах
  • 16:30 Айлд очих
  • Оройн хооол
  • Чөлөөт цаг /хадны зураг/
  • Загас
  • Оройн цай
  • Евент
  • 07 цагаас хөдлөх
  • 10:00 овоо дээр очих
  • 13:00 буцах
  • 14:00 хадны зураг үзэх
  • 15:00 цагаас өдрийн хооол
  • 16: 00 цагаас буцах
  • Оройн цай /сонголттой/
  • Хонох сонголттой

Төстэй аялалууд

тест захиалга

тест захиалга

 380000.00 
Алтай Таван Богд 2 өдөр, 1 шөнийн аялал
4.33 by 3 reviews
  • Quality4.67
  • Location4.67
  • Amenities4
  • Services4
  • Price4.33

Алтай Таван Богд 2 өдөр, 1 шөнийн аялал

Алтай Таван Богд - Хотон Хурган Нуур  /5 өдөр 4 шөнө/
4.33 by 3 reviews
  • Quality4.67
  • Location4.67
  • Amenities4
  • Services4
  • Price4.33

Алтай Таван Богд - Хотон Хурган Нуур /5 өдөр 4 шөнө/

Tour Information

Хүний тоо

10

Насны ангилал

13+

Байршил

Аялалын төрөл