Алтай Таван Богдын аялал /2 өдөр 1 шөнө/
Үнэ
Хугацаа
Аялалын төрөл
Алтай Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог, Алтай Таван Богд байгалийн цогцолборт газарт багтдаг Монгол орны дээвэр болсон Монгол түмний эрхэмлэн хүндэтгэдэг төрийн тахилгат шүтээн уул билээ. Тэрээр Таван Богд уул нь Монгол орны хамгийн өндөр цэг бөгөөд хэмгийн өндөр оргил нь далайн түвшнээс 4374 метрд байрладаг юм. Таван богд уул нь салбар уулс болох Их Монгол /Хүйтэн/, Найрамдал, Өлгий, Бүргэд, Малчин гэсэн мөнх цасан оргилуудтай. Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, урт гол нь Потанинын (20км) мөсөн гол юм. Потаниний мөсөн гол нь Сүүн гол буюу Цагаан голын ундаргын эх үүсвэр болдог билээ.
Биндийн санал болгож буй 2 шөнө 3 өдрийн аялалын хөтөлбөрийг сонгосноор та бүхэн Алтай Таван богд уулс, Потанин, Александр мөсөн гол, Цагаан гол зэрэг давтагдашгүй байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцахаас гадна тува түмний шүтээн болсон Шивээт хайрхан уулны Хар салаа, Цагаан салаа голуудын хөндийд байрлах дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 4000 жилийн тэртээгээс нүүдэлчин түмний хэдэн зуун жилийн туршид бүтээн хөгжүүлж даган мөрдөж байсан хүрлийн зэвсгийн үеийн соёл, зан үйл болон урлагийн бүтээлийн цогц илэрхийлэл болсон хадны сүг зурагнуудыг үзнэ.
Түүнчлэн мөн Шивээт хайрхан уулнаас улаан дансанд бүртгэгдсэн Монгол орны нэн ховор амьтадын нэг болох янгир ямааг өөрийн нүдээр харах ховорхон боломжийг бид танд олгоно.
Мэдээж казах, тува ардын үндэсний болон нүүдэлчин аж амьдрал, ахуйн соёлтой танилцаж хоолноос нь аяглах танд таалагдана гэж найдаж байна..
Аялалыг зохион байгуулагч болох Номэдпасс Монголия-гийн хамт олон таны зочилох гэж буй Алтай Таван Богд уул орших Цэнгэл сумын нутаг дэвсгэрд төрж өссөн аялал жуулчлалын менежментийн мэргэжилтэй уугуул иргэд учир бид танд аюулгүй, маш сайн төлөвлөлт бүхий мартагдашгүй аялалыг зохион байгуулахаа амлаж байна.
Аялалын төлбөрт орсон/ороогүй үйлчилгээ
Аялалын хөтөлбөр
- Өлгий хотын төв дээр таныг манай компанийн аялалын менежер тосож авч хэрэв та өөрийн хувийн унаагаар ирсэн бол таны автомашиныг аюулгүй авто зогсоолд байршуулна.
- Хэрэв хангалттай цаг хугацаа байгаа тохиолдолд Өлгий хотын төвийн "Тирлик зах" болон Аймгийн музейг танилцуулна.
- Өдрийн 12:00 цагт та бидний урьдчилан бэлдсэн аялалын уаз автомашин Цэнгэл сумын зүг хөдөлнө.
- 14:00 цагт Цэнгэл сумын төвд байрлах манай Гэр кэмпэд ирж казах үндэсний хоолоор зоог барина. Дараа нь шаардлагатай бол сумын төвөөс хоол унд, эм зэргийг худалдан авах авна.
- Орой 16 цагт унаа маань Алтай Таван Богдын зүг хөдөлнө.
- 20 цагт Цагаан гол /Сүүн гол/ эрэгт очиж танилцаж зураг авхуулж түр амарна
- 21 цагт "Загаст нуур кэмп"-эд байрлана.
- 21:30 Оройн зоог барина.
- 22:30 Мини евент /сюрприз/
- 07 цагт өглөөний цай
- 08:00 цагт Гэр кэмпээс Таван Богдын зүгт хөдөлнө.
- 09:00 цагт уаз машинаараа Шивээт хайрхан уул дээр очиж хадны сүг зураг үзэхээс гадна дурангаар янгир ямаа харах боломжтой. Мөн Шивээт хайрхан уулын ойролцоох овоо тахих боломжтой.
- 11:00 цаг орчимд Цагаан гол
- 13:00 цаг орчим уаз машин дээрээ буцаж ирнэ. Буцах замаараа хадны сүг зургуудтай танилцана.
- 15:00 цагт Цагаан голын гүүр дээр буцаж ирж тэнд байрлах гэр хоолны газарт өдрийн хоол иднэ.
- 16: 00 Аялалын баг Өлгий хот чиглэлрүү буцна.
- 20:00 цагт Өлгий сумд аялагчдыг буулгаж бидний аялалын хөтөлбөр дуусгавар болно.
Төстэй аялалууд
тест захиалга
- Quality4.67
- Location4.67
- Amenities4
- Services4
- Price4.33
Алтай Таван Богд 2 өдөр, 1 шөнийн аялал
- Quality4.67
- Location4.67
- Amenities4
- Services4
- Price4.33