Алтай Таван Богд – Хотон Хурган Нуур /5 өдөр, 4 шөнө/

Үнэ

59.00

Хугацаа

Аялалын төрөл

Бидний санал болгож буй 3 өдөр 2 шөнийн өдрийн энэхүү аялалын хөтөлбөрийг сонгосноор та бүрэн Монгол улсын Алтай Таван Богд Байгалийн цогцолборт газарт багтах Монгол орны ноён оргил Алтай Таван Богд уулс, Потанин ба Александр мөсөн гол түүнээс эх авах сүүн Цагаан гол, үзэсгэлэнт байгалаараа дэлхийн болон дотоодын жуулчдыг алмайруулах Хотон Хурган Нуур, Бага Түргэний хүрхрээ, Хоромдог нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад очиж үзэн амрах юм.

Цэнгэл сумд орших Шивээт хайрханы хадны зураг, Цагаан Салаа, Арал толгойн хадны сүг зураг зэрэг дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эртний түрэг, уйгаруудаас үлдсэн хүн чулуу, анчин тариачдаас үлдсэн хадны зургууд зэрэг эртний түүхэн дурсгалтай газар дээр нь танилцаж түүхэн мэдлэгээ сэргээх юм.

Үүнээс гадна үндэсний цөөнх казах, тува иргэдийн аж амьдрал ахуйн соёлтой танилцаж бес бармак, казтай дастарханаар зоог барьж, “домборын эгшиг”, тува хөөмий аялгууг сонсож, жинхэнэ бүргэдчин айлаар зочилон зураг даруулах ховорхон боломжийг бид танд санал болгож байна.

Аялалын өдрийн төгсгөл бүр танд шинэ сюрпризүүдийг бэлдсэн байгаа.

Аялалын төлбөрт орсон/ороогүй үйлчилгээ

  • Автомашины зогсоол
  • Аялалын унаа /аялалын турш/
  • Хоноглох газар /гэр камп/
  • Өглөө оройн хоол
  • Нэвтрэх эрх, хог хаягдлын хураамж
  • Сувинер
  • Хувийн идэж уух зүйлс
  • Бүргэдтэй зураг авхуулах үнэ
  • Морь, тэмээ түрээслэх үнэ

Аялалын хөтөлбөр

  • Тосох үйлчилгээ
  • Өдрийн хоол сонголтоор
  • Аймгийн төвийн “Музейг”, “Зайсан толгой” үзэх, “Тирлик зах”хэсэх / Музей төлбөртэй/
  • 17:00 хөдлөх.
  • 19:00 гэр кэмпээс казах үндэсний хоолоор зоог барина.
  • Орой үдэшлэгтэй
  • 09:00-10:00 өглөөний цай
  • 11:00 Алтай таван богд зүг хөдөлнө.
  • 15:00 “Цагаан гол” гэр кэмпд түр байрлаж, өдрийн  хоол иднэ.
  • 16:30 төрийн тахилгат Ерөнхийлөгчийн овоо дээр очно. /Таван богд уул, Потанин мөсөн голыг явганаар эсвэл морь түрээслэнэ явж үзэж болно.  /явган явах зам 5 км/
  • Буцах замаараа хадны сүг зургуудтай танилцана.
  • Цагаан гол гэр кэмпд байрлаж оройн хоол иднэ.
  • Орой Тыва айлын соёлтой танилцана.
  •     3 дахь өдөр
    • 09:00-10:00 цагт өглөөний цай
    • 11:00 цагт цагт аяллын баг Хотон, Хурган Нуурын чиглэл рүү хөдөлнө.
    • 16:00 цагт "Сыргалы гэр кэмп"-эд буудаллана.
    • 16:30 цагт өдрийн хоол
    • Оройн цаг чөлөөтэй
    • 21:30 Оройн хоол  /Идэх холоо урьдчилан захиалах боломжтой/
    • 22:00 цагт Оройн Эвент /Бидний сюрприз/
  • 09:30 цагт өглөөний цай
  • 10:30 цагт аяллын баг “Бага Түргэний Хүрхрээ” чиглэл рүү хөдөлнө.
  • 12:00 Бага түргэний амд машинаа байршуулна цаашаагаа явганаар эсвэл морь түрээслэн явах боломжтой.
  • 16:00 цагт буцаж ирээд казах айлд зочлонгоо өдрийн хоол иднэ.
  • Орой хотон нуурын эрэг дээр усанд сэлж, малчин айлд очиж аж ахуй амьдралтай танилцаж, цагийг зугаатай өнгөрүүлнэ.
  • Орой "Сыргалы гэр кэмп"-д оройн хоолоо идэж, орой үдэшлэгтэй.
  • 09:00 цагт өглөөний цай
  • 10:00  Цэнгэл сум руу хөдөлнө.
  • 14:00  сумын төвд ирж Гэр кэмпэд өдрийн хоол иднэ
  • 15:30 халуун сауна / төлбөртэй/
  • 17:00 Аймаг руу хөдөлнө.
  • 19:00 цагт аялагчдыг Өлгий сумд буулгаж бидний төлөвлөсөн аяллын хөтөлбөр дуусгавар болно.

Төстэй аялалууд

тест захиалга

тест захиалга

 380000.00 
Алтай Таван Богд 2 өдөр, 1 шөнийн аялал
4.33 by 3 reviews
  • Quality4.67
  • Location4.67
  • Amenities4
  • Services4
  • Price4.33

Алтай Таван Богд 2 өдөр, 1 шөнийн аялал

Алтай Таван Богд /3 өдөр 2 шөнө/ аялал
4.33 by 3 reviews
  • Quality4.67
  • Location4.67
  • Amenities4
  • Services4
  • Price4.33

Алтай Таван Богд /3 өдөр 2 шөнө/ аялал

Tour Information

Хүний тоо

10

Насны ангилал

12+

Байршил

Аялалын төрөл