Алтай Таван Богдын аялал /3 өдөр, 2 шөнө/

Үнэ

511.00

Хугацаа

Аялалын төрөл

Алтай Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог Алтай Таван Богд байгалийн цогцолборт газарт багтдаг Монгол орны дээвэр болсон Монгол түмний эрхэмлэн хүндэтгэдэг төрийн тахилгат шүтээн уул билээ. Тэрээр Таван Богд уул нь Монгол орны хамгийн өндөр цэг бөгөөд хэмгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 4374 метрд байрладаг юм. Таван богд уул нь салбар уулс болох Их Монгол /Хүйтэн/, Найрамдал, Өлгий, Бүргэд, Малчин гэсэн мөнх цасан оргилуудтай. Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, урт гол нь Потанинын (20км) мөсөн гол юм. Потаниний мөсөн гол нь Сүүн гол буюу Цагаан голын ундаргын эх үүсвэр болдог билээ.

Биндийн санал болгож буй 2 шөнө 3 өдрийн аяллын хөтөлбөрийг сонгосноор та бүхэн Алтай Таван богд уулс, Потанин, Александр мөсөн гол, Цагаан гол зэрэг давтагдашгүй байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж тэдний ойр орчимд олдох эртний анчин, малчин өвөг дээдсүүдийн маань үлдээсэн сүг зурагнуудыг үзэн түүхэн мэдлэгээ сэргээхээс гадна казах, тува ардын үндэсний болон нүүдэлчин аж амьдрал, ахуйн соёлтой танилцах боломжийг бид та бүрдүүлж өгөх юм.

Аялалыг зохион байгуулагч болох Номэдпасс Монголия-гийн хамт олон таны зочилох гэж буй Алтай Таван Богд уул орших Цэнгэл сумын нутагт төрж өссөн, аялал жуулчлалын менежментийн мэргэжилтэй уугуул иргэд учир бид танд аюулгүй, маш сайн төлөвлөсөн зохион байгуулалт бүхий мартагдашгүй дурсамжийг үлдээх аялалыг санал болгож байна.

Аялалын төлбөрт орсон/ороогүй үйлчилгээ

  • Автомашины зогсоол
  • Аяллын унаа /аяллын турш/
  • 2 өдөр хоноглох газар /гэр кэмп/
  • 4 үндсэн Хоол, 2 өглөөний хоол
  • Нэвтрэх эрх
  • Сувинер
  • Хувийн  идэж уух зүйлс
  • Бүргэдтэй зураг авхуулах үнэ
  • Бидний санал болгож буй хоолноос бусад хоол унд, цагаан идээ
  • Морь, тэмээ түрээслэх үнэ

Аялалын хөтөлбөр

  • Аймгийн төвтэй танилцах
  • 15:00 Цэнгэл сумын зүг рүү хөдөлнө
  • 17:30 сумын төвд Гэр кэмпинд байрлах
  • Оройн хоол /таны захиалгын дагуу бэлдэнэ/
  • Оройн евент
  • 08:00 - 09:00 Казак ёс түмний өглөөний цай
  • 09:00 -10:00 хувийн бэлтгэлээ хийх, дэлгүүр хэсэх
  • 11:00 Алтай таван богд зүг хөдөлнө
  • 15:00 сүүн голтой танилцах
  • 16:30 Малчин айлд очих
  • Шивээт хайрхан уулруу очиж Хадны зураг, янгир ямаа үзэх
  • Оройн хоол /Таны захиалгын дагуу/
  • Эвент
    • 07:00 Өглөөний цай
    • 08:00 Хөдлөх
    • 10:00 Овоон дээр гарах / Монгол Улсын хилийн нэгдүгээр багана руу явган аялал/
    • 12:00 Өдрийн хоол
    • 13:00 Хөдлөх
    • 16:30 Нээлттэй буффет
    • 17:00 сумын зүг рүү хөдлөх
    • 21:00 Цагт сумын Цэнгэл сумын гэр кэмпэд өдрийн хоол идэх /Таны захиалсан хоол/
    • Цэнгэл гэр кэмпэд хонож болно. /Аялалын хөтөлбөрт багтаагүй/

Төстэй аялалууд

тест захиалга

тест захиалга

 380000.00 
Алтай Таван Богд 2 өдөр, 1 шөнийн аялал
4.33 by 3 reviews
  • Quality4.67
  • Location4.67
  • Amenities4
  • Services4
  • Price4.33

Алтай Таван Богд 2 өдөр, 1 шөнийн аялал

Алтай Таван Богд /3 өдөр 2 шөнө/ аялал
4.33 by 3 reviews
  • Quality4.67
  • Location4.67
  • Amenities4
  • Services4
  • Price4.33

Алтай Таван Богд /3 өдөр 2 шөнө/ аялал

Tour Information

Хүний тоо

10

Насны ангилал

13+

Байршил

Аялалын төрөл