Алтай Таван Богд 2 өдөр, 1 шөнийн аялал

Үнэ

Хугацаа

9 days

Аялалын төрөл

Алтай Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог, Алтай Таван Богд байгалийн цогцолборт газарт багтдаг Монгол орны дээвэр болсон Монгол түмний эрхэмлэн хүндэтгэдэг төрийн тахилгат шүтээн уул билээ. Тэрээр Таван Богд уул нь Монгол орны хамгийн өндөр цэг бөгөөд хэмгийн өндөр оргил нь далайн түвшнээс 4374 метрд байрладаг юм. Таван богд уул нь салбар уулс болох Их Монгол /Хүйтэн/, Найрамдал, Өлгий, Бүргэд, Малчин гэсэн мөнх цасан оргилуудтай. Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, урт гол нь Потанинын (20км) мөсөн гол юм. Потаниний мөсөн гол нь Сүүн гол буюу Цагаан голын ундаргын эх үүсвэр болдог билээ.

Биндийн санал болгож буй 2 шөнө 3 өдрийн аялалын хөтөлбөрийг сонгосноор та бүхэн Алтай Таван богд уулс, Потанин, Александр мөсөн гол, Цагаан гол зэрэг давтагдашгүй байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцахаас гадна тува түмний шүтээн болсон Шивээт хайрхан уулны Хар салаа, Цагаан салаа голуудын хөндийд байрлах дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 4000 жилийн тэртээгээс нүүдэлчин түмний хэдэн зуун жилийн туршид бүтээн хөгжүүлж даган мөрдөж байсан хүрлийн зэвсгийн үеийн соёл, зан үйл болон урлагийн бүтээлийн цогц илэрхийлэл  болсон хадны сүг зурагнуудыг үзнэ. Түүнчлэн мөн Шивээт хайрхан уулнаас улаан дансанд бүртгэгдсэн Монгол орны нэн ховор амьтадын нэг болох янгир ямааг өөрийн нүдээр харах ховорхон боломжийг бид танд олгоно.

Мэдээж казах, тува ардын үндэсний болон нүүдэлчин аж амьдрал, ахуйн соёлтой танилцаж хоолноос нь аяглах танд таалагдана гэж найдаж байна..

Аялалыг зохион байгуулагч болох Номэдпасс Монголия-гийн хамт олон таны зочилох гэж буй Алтай Таван Богд уул орших Цэнгэл сумын нутаг дэвсгэрд төрж өссөн аялал жуулчлалын менежментийн мэргэжилтэй уугуул иргэд учир бид танд аюулгүй, маш сайн төлөвлөлт бүхий мартагдашгүй аялалыг зохион байгуулахаа амлаж байна.

Аялалын төлбөрт орсон/ороогүй үйлчилгээ

  • Автомашины зогсоол
  • Аялалын унаа /аялалын турш/
  • 2 өдөр хоноглох газар /гэр камп/
  • 4 үндсэн Хоол, 2 өглөөний хоол
  • Нэвтрэх эрх
 
  • Сувинер
  • Хувийн  идэж уух зүйлс
  • Бүргэдтэй зураг авхуулах үнэ
  • Бидний санал болгож буй хоолноос бусад хоол унд, цагаан идээ
  • Морь, тэмээ түрээслэх үнэ

Аялалын хөтөлбөр

  • Өлгийн төвийн программ /Санал бологох/
  • Машинд суулгах /18 00 цагаас хөдөлнө/
  • 20:30 Цэнгэл сумын төвд Гэр кампинд байрлана.
  • Оройн хоол /захиалгат хоол/
  • Оройн үдэшлэг /номер зохион байгуулах/
  • 08 -09:оо Казах маягын өглөөний хоол /программыг өөрсднөө зохион
  • 09-10 бэлтгэл ажил, шоппинг
  • 10-11 шоппинг
  • 11 зам гарна
  • 14: сүүн голтой танилцах
  • 16:30 Айлд очих
  • Оройн хооол
  • Чөлөөт цаг /хадны зураг/
  • Загас
  • Оройн цай
  • Евент
  • 07 цагаас хөдлөх
  • 10:00 овоо дээр очих
  • 13:00 буцах
  • 14:00 хадны зураг үзэх
  • 15:00 цагаас өдрийн хооол
  • 16: 00 цагаас буцах
  • Оройн цай /сонголттой/
  • Хонох сонголттой

Төстэй аялалууд

тест захиалга

тест захиалга

 380000.00 
Алтай Таван Богд /3 өдөр 2 шөнө/ аялал
4.33 by 3 reviews
  • Quality4.67
  • Location4.67
  • Amenities4
  • Services4
  • Price4.33

Алтай Таван Богд /3 өдөр 2 шөнө/ аялал

Алтай Таван Богд - Хотон Хурган Нуур  /5 өдөр 4 шөнө/
4.33 by 3 reviews
  • Quality4.67
  • Location4.67
  • Amenities4
  • Services4
  • Price4.33

Алтай Таван Богд - Хотон Хурган Нуур /5 өдөр 4 шөнө/

Tour Information

Хүний тоо

10

Насны ангилал

13+

Байршил

Аялалын төрөл